
Монгол хэл-2
Монгол хэлний аман ба бичгийн хэлний хэм хэмжээг судлан эзэмшиж, харилцааны соёл, хэлний мэдрэмж, авьяас болон оюун санаа, сэтгэлгээгээ хөгжүүлэн, үндэсний хэл, бичиг, өв соёл, оюуны үнэт зүйлсийг эрхэмлэдэг монгол иргэн болж төлөвшинө.
А. Суралцагч дараах мэдлэг эзэмшинэ.
- Өгүүлбэрийн гишүүд ба үгсийн аймаг, гишүүдийн бүтэц, хэлбэржилт, байр, үүрэг;
- Нийлмэл өгүүлбэр, тэдгээрийг холбох хэрэглүүр(гадаад ба дотоод холбоос);
- Орон, цаг, зорилго, шалтгааны утгатай бүтээвэр, холбох үг, өгүүлбэр;
- Үг, өгүүлбэр, цогцолборыг холбохзадлаг ба нийлэг арга;
- Уран илтгэх зүй;
- Аман ба бичгийн найруулгын зэрэг, баймж- өнгө аяс;
- Өвөрмөц, хэвшмэл хэлц;
- Уран дүрслэл, яруу хэрэглүүр;
- Толь бичгийн зориулалт, төрөл, бүтэц, ашиглах арга;
- Түүхэн ба хуучин үг хэллэг, түүхэн бүтээвэр;
- Хүндэтгэлийн үг хэллэг;
Б. Суралцагч дараах чадвар эзэмшинэ.
- Бичгийн найруулгын төрөл, тэдгээрийн бүтэц, агуулга, санаа, хэл найруулгад дүгнэлт гаргах;
- Эхийн агуулгыг шинжлэх арга барилаа ашиглан бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх;
- Зохиолын агуулга, утга санааг ойлгох, зохиол дахь түүх, нийгэм, соёлын хам сэдвийг тусган эргэцүүлэх;
- Зохиолын төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсгийн холбоо хамаарлыг шинжлэх;
- Зохиолын хэлнийхэрэглээг тайлбарлах;
- Монгол бичгээр зөв, хурдан, уран тод унших;
- Ярианы соёл, баймж, өнгө аясыг тодорхойлох, дүгнэлт гаргах
В. Суралцагч дараах чадвар эзэмшинэ.
- Зорилго, уншигч ба сонсогч, нөхцөл байдлын онцлогт тохирсон зохиомж, найруулгын төрөл, хэв маягт тохирсон үг, өгүүлбэрийг сонгон ярих, бичих;
Г. Суралцагчид дараах хандлага төлөвшинө.
- Эх хэл, утга соёлын үнэт зүйлсийг эзэмших, хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэх үйлсэд оролцох;
- Нийгэм, хамт олон, суралцахуйн хүрээнд амаар болон бичгээр өөртөө итгэлтэй, үр дүнтэй харилцах;
- Эх зохиолоор дамжуулан, амьдралын мөн чанарыг ухаарч, олон талт үзэл бодлыг хүндэтгэдэг бүтээлч уншигч болох;
- Үндэсний болон бусад улс, үндэстний соёл, оюуны үнэт зүйлсэд хүндэтгэлтэй хандах

Уран зохиол-1
Уран зохиолын хичээлийг МБОС-1,2-р ангийн суралцагчид хичээлийн жилийн 1,2-р улиралд тус бүр 18 цаг судална.

Биологи-1
Бүлэг сэдэв: Амьд биеийн шинж
сэдэв: №-1 Удиртгал хичээл
сэдэв: №-2 Биологийн олон янз байдал ангилал зүй

Газар зүй
Мэргэжлийн боловсрол олгох сургалтын 1-р ангийн суралцагсад хичээлийн жилийн 2-р хагасаас Газарзүйн хичээлийг судалж эхэлнэ.

















